Вакум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.
Жишээлбэл: өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.
Цонхны гадаргууг цэвэрлэх:
• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
• Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
• Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
• Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
• Зөөлөн алчуураар арчиж байх .
• Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
• Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.
Цонхны шил цэвэрлэх:
• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
• Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
• Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.Цэвэрлэгээний үед хориглох зүйл:
• Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
• Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
• Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
• Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.Ерөнхий анхаарах зүйл:
• Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх).
• Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
• Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
• Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
• Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
• Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.Цонх хаалганы цэвэр цэмцгэр байдал нь таныг эрүүл, сайхан амьдрахад багагүй нөлөөтэй билээ.